Бүх нийтээр мод тарих өдөртэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү мэдээлэл өглөө.
Энэ онд Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил энэ жил тохиож байгаа учир энэ сарыг дуустал тодорхой хуваарь гарган ажиллахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн хувьд 2024 оны 05 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцохоор болжээ.
21 аймаг 05 дугаар сарын 03-ны өдрөөс төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарих юм. Аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 га хүртэл талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах бэлтгэлдээ ороод байна.
Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.
Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд гурван /Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбай/ байршилд, 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа
44 минутНийслэлийн хэмжээнд “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ
54 минутАяллын визтэй ирээд, хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг албадан гаргажээ
1 цагҮСХ: Манай улсын өрхийн сарын дундаж орлого 2.3 сая болж 28 хувиар нэмэгдсэн
1 цагЭхийн алдар I, II одонг 10 мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо
1 цаг28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод оролцсон "Тэнгэр" фестиваль Хүй долоон худагт болно
1 цаг“Бурхан багшийн лагшин эрдэнэс” залах ёслол болно
2 цаг20 жилийн түүхтэй онцгой байдлын алба хаагчид ёслолын жагсаал хийлээ
4 цагСураггүй болсон уулчны цогцсыг олжээ
4 цагСагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрхийн сүүлчийн тэмцээн эхэллээ
4 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна