"Эрдэнэс Тавантолгой” компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар өчигдөр хэлэлцэж, ордын нөөцийг 1.8 тэрбум тонн буюу 29% нэмэгдүүлж, ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор баталсан байна. Ордын нүүрсний нөөцийг анх 1981 онд хийж, 5.1 тэрбум тонн гэж дүгнэж байжээ. Тавантолгой нүүрсний орд нь Өмнөговийн аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд бөгөөд Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг байна. Тус компани он гарсаар 519 сая ам.долларын үнэлгээ бүхий дөрвөн сая тонн нүүрсийг биржээр борлуулжээ. Сануулахад 2023 онд компани 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 1,072 хувьцаатай иргэн бүрд 256,000 төгрөгийн ногдол ашиг өгөхөөр болоод байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
23 цагГ.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна
23 цагЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон бараалхав
ӨчигдөрБАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДААР ЦАСААР ШУУРНА
ӨчигдөрУЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН ЗАМД ГУЛГАА ҮҮСЧЭЭ
ӨчигдөрТӨРИЙН АЛБАНЫ МАШИНЫ ДУГААРЫГ "ХӨХРҮҮЛЭХ" ЯВЦ 45 ХУВЬТАЙ БАЙНА
ӨчигдөрХоёр машин мөргөлдсөнөөс 1 хүүхэд 4 том хүн бэртжээ
ӨчигдөрБага тэнгэрийн замд Портер Бензтэй мөргөлджээ
ӨчигдөрХоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
2024/04/25Өмнөговийн Засаг дарга Р.Сэддорж нөөц сангаар хувийн сан шигээ туйлжээ
2024/04/25
Сэтгэгдэл бичигдээгүй байна