Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ₮333.0 тэрбумаар,тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд ₮54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.
Төсвийн тодотголд дурьдсанаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 2,598,9 тэрбум байхаар тооцож байна
Мөн төсвийн тодотголоор Энхтайван өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамжаас-Их Монгол улсын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Жанжин Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуугаар тохижуулах ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ.
Түүнчлэн Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламжийг бий болгох , сургууль цэцэрлэггүй томоохон хотхон хорооллуудын төлөвлөлтийн алдааг засаж, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн энэ оны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тодотголд тусгажээ.
Тухайлбал, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажилд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг тодотголын төсөлд тусгасан байна. Мөн Алтай хотхон, Кинг тауэр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс...зэрэг хүн амын хэт төвлөрөл бүхий хотхон, хорооллуудад улсын сургууль барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг хийж эхлэх юм.
Төсвийн тодотголд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг ₮2,598.9 тэрбум байхаар тооцож байна. Үүнийг төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний харьяа агентлагууд, дүүргүүдээс төвлөрүүлнэ. Мөн нийслэлийн татварын орлого ₮50 тэрбум, татварын бус орлого ₮68.8 тэрбум байх аж.
Харин төсвийн зарлагын хувьд дэлгэрүүлбэл,
Улмаар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төсөл болон дагалдан орж ирсэн бусад асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган, ээлжит хуралдааныг хоёрдугаар сарын 23 буюу ирэх баасан гарагт хуралдуулахаар болсон юм. Төсвийн хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулж, эцэслэн батална.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО
8 цагӨнөөдөр зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
ӨчигдөрГ.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна
ӨчигдөрЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон бараалхав
2024/04/26БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДААР ЦАСААР ШУУРНА
2024/04/26УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН ЗАМД ГУЛГАА ҮҮСЧЭЭ
2024/04/26ТӨРИЙН АЛБАНЫ МАШИНЫ ДУГААРЫГ "ХӨХРҮҮЛЭХ" ЯВЦ 45 ХУВЬТАЙ БАЙНА
2024/04/26Хоёр машин мөргөлдсөнөөс 1 хүүхэд 4 том хүн бэртжээ
2024/04/26Бага тэнгэрийн замд Портер Бензтэй мөргөлджээ
2024/04/25Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
2024/04/25
59.153.114.228
Монгол улс автомашины импортоос 50000 н машинаас гаалийн татвар 1 машинаас 10 сая авдаг гэж бодвол 500 тэрбум болно энэ мөнгөөр уулзвараа дээгүүр доогуур болгоод түгжрэлээ шийдэж болхоор байхад улсын дугаар олгохгүй гэж хорих шиидвэр буруу шүү эсвэл импортоор нэг ч машин авахгүй гээд хаах хэрэгтэй
Хариулах103.41.93.134
Ene komnistoo avaarai MAN songuulias umnu zailuulahgvi bol UB hotod MAN yalahgvi shu avtomashin unadag hvn bvhen esergvvtsej bgaa shu nomer duugar olgohgvi gej irgediin huraliin MAN hvcheer batalsan shu
Хариулах