Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томиллоо

Б.Намуунзаяа
2024/01/11

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч тус бүрд нууц санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн юм. 

Ингэснээр Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр томилогдов. 

Энэхүү томилгооны талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдэд байнгын өндөр цалин хангамжийг баталсан учраас зөвхөн төсөв орж ирэхээр ажиллахгүй. Тиймээс төсвийн зарлага, сангуудын реформыг хийх суурь нь болох ёстой. Мөн Засгийн газраас хараат бус ажиллах институц юм" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна