Б.Чойжилсүрэн: Ерөнхийлөгч намайг шанаадсан гэх мэдээлэл худлаа

Б.Намуунзаяа
2023/10/11

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанаас гаргасан өөрийн салбартай холбоотой мэдээллийг танилцууллаа. 
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таныг дуудаж, шанаадсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? Ямар учир шалтгаантай вэ?
-Тийм гүтгэлгийн чанартай мэдээллийг хуурамч хаягнаас гаргасан байна лээ. Ямар ч тийм зүйл болоогүй хариуцлагатайгаар хэлье. Би сүүлийн нэг сар шахам хугацаанд Ерөнхийлөгчтэй уулзаагүй.

Хуурамч хаягнаас миний эсрэг гүтгэлгийн чанартай мэдээллүүд гаргаад байгаа. Би өмгөөлөгч хөлсөлж авч, миний эсрэг гаргасан хуурамч мэдээллүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Хаанаас, ямар зорилгоор хуурамч мэдээлэл гаргаж байгааг тодруулахаар хуулийн байгууллагад хандах гэж байна гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна