Монгол Улсаас АНУ руу хийгдэх нислэгийн тийзийн үнэ 1,000-1,500 ам.доллар боллоо

Б.Намуунзаяа
2023/09/13

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг баталлаа. 

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо гарын үсэг зурсан Агаарын тээврийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

Үүний үр дүнд 2024 оны хоёрдугаар улирлаас АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.  Манай улсаас АНУ руу жилд дунджаар 60 орчим мянган иргэн зорчиж, 30-50 цаг нисэж, 2,000-4,000 ам.долларыг тийзийн төлбөрт төлдөг.

Шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1,000-1,500 ам.доллар, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж 3-4 дахин багасан ая тухтай зорчих олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэж байна" гэлээ.

Эхний ээлжид АНУ-ын Сан-Франциско хот руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. 

 Эх сурвалж: ЗТХЯ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна