Д.Амарбаясгалан: Орон нутаг болон Улаанбаатар хотын хөгжлийг хязгаарлаж буй асуудлуудыг нэг цогцоор шийдвэрлэнэ

Б.Намуунзаяа
2023/09/01

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газар Шинэ сэргэлтийн таван тойрог гэсэн төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Уг төслийн гол зорилго орон нутаг болон Улаанбаатар хотын хөгжлийг хязгаарлаж буй асуудлуудыг нэг цогцоор шийдвэрлэх бодлогыг хэрэгжүүлэх. 

Өнөөдрийн байдлаар 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл хэрэгжиж байгаа. 

БНСУ-ын экзим банкны 110 сая ам.долларын зээлээр баригдаж байна. Засгийн газраас Шинэ сэргэлтийн таван тойрог төслийн хүрээнд аймаг орон нутагт дулаан хангамжийн эх үүсвэрийг бий болгоно. Хөвсгөл, Дорноговь аймагт дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийг ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэнэ. 

Дулаан хангамжийн дэд бүтцийн хоёрдугаар хэлхээг хэрэгжүүлэх төслийг ирэх оны улсын төсвөөс хийж хэрэгжүүлнэ. Энэ нь аймаг орон нутагт орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломжийг бүрэн хангах юм. Тухайлбал Дархан, Орхонд 20 мянган айлын орон сууц барих дэд бүтцийг бий болгоно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна