ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Ирэх жил 200 гаруй тэрбум төгрөгийг зам арчлалтад төсөвлөнө

Б.Намуунзаяа
2023/09/01

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замын салбарынхантай  уулзсан. Уг уулзалтын хүрээнд авто замын салбарт тулгамдсан асуудлыг шийдэх шийдвэр гарлаа. Аймаг, бүс нутгуудыг холбох босоо тэнхлэгийн зам барих төсөл эхэлж байна. Шинэ сэргэлтийн таван тойрог төслийн хүрээнд хөгжлийн замуудаа барина.

Манай улсад нийт 7466 км хатуу хучилттай зам байна. Энэ замын дийлэнх нь дахин засвар хийгдээгүй, дор хаяж зургаагаас дээш жилийн насжилттай зам байна. Тиймээс ирэх жил 200 гаруй  тэрбум төгрөгийг зам арчлалтад төсөвлөхөөр болсон. Барьсан замууддаа их засвар хийнэ. Мөн аль болох бага төсвөөр зам барих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна.

Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр манай улс Ази, Евро, ОХУ, БНХАУ-тай холбосон таван босоо замтай болно. Мөн Монгол Улс БНХАУ-тай таван чиглэлд төмөр замаар холбогдоно" гэж мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна