Л.Энх-Амгалан: Монгол Улс багшийн хомсдолд ороогүй

Б.Намуунзаяа
2023/09/01

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.  Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан манай улс багшийн хомсдолд ороогүй гэдгийг тодотгон хэллээ. "Энэ хичээлийн жилд Боловсролын багц хуулийг хэрэгжүүлнэ. Хот хөдөө, хувийн сургууль улсын сургуулийн ялгааг арилгахад чиглэгдсэн эрх зүйн орчныг бий болгосон. Бүх түвшинд хөтөлбөрөө шинэчлэнэ. Багшийн цалин хөлс, нийгмийн баталгаа, багш бэлдэх тогтолцоог шинэчлэнэ. Хуурамч дүнгийн тогтолцоог халж, ахиц дэвшилтийн үнэлгээний тогтолцоог шинэчилж байна. 

 Багш мэргэжлээр сурах хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даах шийдвэр гарсан. Энэ бол халамжийн бодлого биш. Энэ бол боловсролын хөгжлийн сэргэлтийн бодлого. Төлөвлөж, тооцоолж хийсэн бодлогын шийдвэр. Өнөөдөр МУ багшийн хомсдолд ороогүй. Багшийн хомсдолоос шалтгаалж нэг ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдоогүй" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна