Төв шуудангаас Энхтайваны гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш 06:00 цагт нээнэ

Б.Намуунзаяа
2023/07/27

Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан хийж буй зам засварын ажлын үйл явцтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцаж ажилласан.

Дээрх 0.6 км замыг долоодугаар сарын 22-24-ний хооронд засахаар төлөвлөж байсан ч бороо орсны улмаас өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас хааж, асфальт бетон хучилтыг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зам засварын ажил эрчимтэй явагдаж маргааш өглөө 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна