Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргана
Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрсэн. Үүний улмаас модон 7, төмөр бетон 1 гүүр үерт өртөж, дахин ашиглах боломжгүй болжээ. Иймд уг гүүрүүдийг сэргээн засварлахад Засгийн гарын нөөц сангаас хөрөнгөгаргахаар болов. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хараа голын дээгүүр 150 метрийн урттай гүүр барих төсвийг шийдвэрлэлээ.
Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас “Сэлбэ”голын далан зарим газраараа сэтэрч, яаралтай сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цаг агаарын мэдээллийг цаг тухай бүрт нь олон нийтэд өгч, болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлж ажиллахыг Улсын онцгой комисст үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2024 ОНД ДААТГАЛААР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, РАШААН СУВИЛАЛ
14 цагБусдаас хахууль нэхэж, шаардсан албан тушаалтны хэргийг прокурорт хүргүүлжээ
14 цагМаргааш цахилгаан хязгаарлах байршлууд
14 цагБалетчин бүсгүй М.Цэрэндолгорын амьдралын түүхээс
15 цагЕрөнхийлөгчийн ивээл дор 3 дахь жилдээ "Сувилагчдын өдрийг" зохион байгууллаа
15 цагЗэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан этгээдүүдэд 16 жилийн хорих ял оноолоо
15 цагОнцгой байдлын байгууллага ой хээрийн түймрээс сэргийлэх, мод үржүүлгийн төвтэй болжээ
16 цагХүүхдийн сургалтын төлбөр завшсан гэх цэцэрлэгийн эрхлэгчид яллах дүгнэлт үйлджээ
16 цагЗөвшөөрөлгүй ажиллаж байсан махны үйлдвэрийг битүүмжилжээ
16 цагҮндэсний өв соёлыг тээгч үзэсгэлэнт дуучин Б.Батцэцэглэнгийн амьдралын түүхээс
16 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна