Х.Нямбаатар: Н.Удаанжаргалын байршлыг тогтоосон

Б.Номин-Эрдэнэ
2023/05/01

"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг 2022 оны арванхоёрдугаар сард ажлаас нь чөлөөлж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч тэрбээр хэрэг үүсгэхээс өмнө буюу өнгөрөгч аравдугаар сард Солонгос руу яваад эргэж ирээгүй юм. Тиймээс "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байгаа. 

Тэгвэл байршлыг нь тогтоосон эсэх талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа. Тэрбээр "Бид  Н.Удаанжаргалтай холбоотой мэдээлэл цуглуулж байгаа. Тодорхой улсад байж болзошгүй гэх мэдээлэл аваад, тухайн улс орны хууль сахиулах байгууллагуудтай харилцаж байгаа. Яг тэр улсад байгаа гэж хэлэх боломжгүй. Хоёр, гурван байршлын асуудлыг ярилцсан. Улс, орон болгонд тодорхой дэг журам гэж бий. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна