“Эрдэнэс Тавантолгой” ХХК: Онцгой дэглэмийн хугацаа дуустал иргэдэд ногдол ашиг тараахгүй

Б.Номин-Эрдэнэ
2023/04/28

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ийн хурал өнөөдөр болж байна.  Энэ хурлаар иргэдэд ногдол ашиг тараах эсах  асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан юм. Гэвч өнөөдөр болж буй хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Хурлын үеэр "Эрдэнэс-Тавантолгой компанийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат "“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан. Компанийн 84 хувь нь төрийн, 14 хувь иргэдийн мэдэлд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар иргэн бүрд ногдол ашиг тараах шаардлага байгаа. Ашигтай ажиллах шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Ногдол ашиг тараах асуудлыг онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэхгүй. Онцгой дэглэмийн хугацаа дууссаны дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэнэ" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна