УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат мэдүүлэг өгчээ

Б.Номин-Эрдэнэ
2023/04/19

Нүүрсний хэргээр АТГ-т шалгуулан, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат  гурав хоногийн өмнө БНСУ-аас ирсэн юм байна.

Тэрбээр өнөөдөр /04.19/ АТГ-т очиж, тайлбар мэдүүлэг өгсөн байна. Энэ тухайгаа өөрийн албан ёсны цахим хуудастаа “УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа. Намайг гадаад руу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа” гэж  тайлбар хийсэн байна. 

Харин ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатар  "УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Ж.Мөнхбат Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр гурав хоногийн өмнө эх орондоо ирсэн.  Түүний хувьд ээжийгээ гадаадад эмчлүүлнэ гэдгээ мөрдөх байгууллагадаа хэлээд явсан. Тэр хүрээндээ буцаж ирээд хэргээ шалгуулж байгаа "гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна