Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар эх сурвалж мэдээллээ. 2021 оны наймдугаар сарын 4-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг өөрийн хүсэлтээр чөлөөлж, Н.Мандуулыг томилж байсан. Түүний хувьд 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт арав гаруй жил Сангийн яаманд ажиллаж байгаад Хөгжлийн банкны захирлаар томилогдсон. Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удираж байсан. Мөн санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Түүнийг чөлөөлөх эсэхийг ТУЗ-ийн хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд одоогоор Хөгжлийн банкнаас энэ талаар албан ёсоор тайлбар өгөөгүй байгаа юм
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ихэнх нутгаар бороо орно
10 цагБ.Ганхайч, Г.Болор-Очир нар ДАШТ-ний эхний ялалтаа авлаа
11 цаг0-5 настай хүүхдийн өсөлт, хөгжилд зориулж Азийн сангаас 1000 ном хандивлалаа
11 цаг“Оюутан цагдаа“ хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
11 цагПүрэв гарагт Хятад, Оросын боомтууд ажиллахгүй
11 цагУИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрогт нэр дэвшигчдийн нэрс
13 цагЖ.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны хэрэгт гар бие оролцсон хүмүүс өвчтэй, зовлонтой гэх шалтгаанаар сонсголд ирсэнгүй
13 цагТэргэнцэртэй сэлэмчид “Парис-2024” паралимпын эрх олгох сүүлийн дэлхийн цомд оролцоно
14 цагХүнд даацын машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ
15 цагБямба гарагт төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
16 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна