"Хамтдаа Халхгол" аянд 21 сая төгрөг цугларчээ

Б.Номин-Эрдэнэ
2023/04/14

Халхголын хээрийн түймэрт өртсөн Ташгай багийн айлуудад туслах "Хамтдаа Халхгол" тусламжийн аяныг "Хит" хөгжмийн нэвтрүүлгийн санаачлагч Д.Давааням агсны хүү Д.Даваадорж эхлүүлээд буй. Тэгвэл аяны хүрээнд 21 сая төгрөг цугларсан байна. Улмаар Д.Даваадорж өнөөдөр нөхдийн хамт Халхгол сумыг зорихоор болжээ. Тэрээр хандивын хүрээнд цугларсан 10.5 сая төгрөгийг гурван гэр, суудлын автомашин, өвөлжөө, 300 бог малаа түймэрт алдсан Х.Цогтсүмбэрийн гэр бүлд өгөх аж. Харин үлдсэн мөнгийг хохирсон бусад айлуудад хүртээмжтэй байдлаар хувааж өгөхөөр болжээ. 

эх сурвалж: Eagle.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна