Б.Баатарзориг: Төрийн албанд орох иргэний нөөц 14 мянгад хүрээд байна

Б.Номин-Эрдэнэ
2023/04/06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцууллаа. 

Тэрбээр "Бид мерит зарчмыг хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ур чадварын хөндлөн шилжилт хийх эрх зүйн үндэс бүрдсэн бөгөөд найман журам нэмсэн билээ. Түүнчлэн төрийн албаны ерөнхий шалгалтыг улирал бүр зохион байгуулснаар төрийн албанд анх орох иргэний нөөц 14000 хүрээд байна. 

Гуравдугаарт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил буурах хандлагатай байна. Тайлант хугацаанд 415 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн. Үүнд: 

  • Төрийн захиргааны албан тушаалтан 221
  • Төрийн үйлчилгээний албан тушаалтан 194 байна. 

Цаашид албан хаагчдын тоог нэмэгдүүлэх биш, ур чадвар, гүйцэтгэл өндөртэй, цогц чадамжтай иргэнээс сонгон бүрэлдүүлэх, сургаж бэлтгэх бодлогын шилжилт хийх нь цаг үеийн эрэлт хэрэгцээ болжээ" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна