Хятад улс нүүрсний импортын татвараа тэглэхээр болжээ

Б.Номин-Эрдэнэ
2023/03/29

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан Засгийн газрын баримт бичигт Хятад улс энэ оны эцэс хүртэл нүүрсний импортын татвараа тэглэх болсон тухай мэдээлжээ.

Гуравдугаар сарын 25-ны өдөр Төрийн зөвлөлийн Импортын татварын комисс нүүрсний нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангахын тулд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрүүдэд нүүрсний импортын татварыг тэглэнэ гэж мэдэгджээ. Ийнхүү ирэх сараас төрөл бүрийн нүүрсний бүтээгдэхүүнд ногдуулах 3-6 хувийн импортын татварыг сэргээх төлөвлөгөөгөө цуцалжээ.

2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр засгийн газар нүүрсний импортыг нэмэгдүүлэх, дотоод ба дэлхийн зах зээл дэх үнийн огцом өсөлтийн үед эцсийн хэрэглэгчдэд ирэх үнийн ачааллыг хөнгөвчлөхийн тулд 2022 оны 5 дугаар сарын 1-нээс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд нүүрсний импортын татвараа тэглэж байжээ.

Бусад чөлөөт худалдааны гэрээгээр Австрали, Индонези улсын нүүрсний импортын татвар тэглэгдсэн байгаа тул ийнхүү импортын татварыг тэглэх нь томоохон нүүрс нийлүүлэгчээс Орос, Монгол, АНУ, Канад улсад ашигтай болох ажээ. Энэхүү бодлого нь нүүрсний үнийг буруулахад тус дөхөм үзүүлнэ. “МинШенг Сэкюритиз” компани 3 хувийн импортын татвар ногдуулбал коксжих нүүрсний зардал тонн тутамд 70 юанаар өснө гэж мэдээлжээ.

http://www.sxcoal.com/news/4674340/info/en

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна