УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хувийн хэвшлийн болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асуулаа.
-ЭХЭМҮТ-д хандаж байгаа хүүхдүүдийн байдал хэцүү болсон. Ихэнх нь эмнэлгийнхээ коридорт хэвтэн эмчлүүлдэг. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бэ?
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг хөндөж байна. Манай улс жилийн дөрвөн улиралтай учир улирлын шинж чанартай томуу, томуу төст өвчлөл дэгдэхээр ор хүрэлцэхгүй асуудал гардаг.
Сайд болсныхоо дараа энэ асуудалд тохируулга хийх тушаал гаргасан. Ямар ч гэсэн энэ өвөл улирлын томуу, томуу төст өвчний оргил үеэр ор хүрэлцэхгүй асуудал гайгүй болсон юм.
Ер нь бол манай улсад орны дутагдлаас болоод ийм асуудал гарсан зүйл байхгүй. Тухайлбал, манай улсын эмнэлгийн байгууллагын орны хүрэлцээ дэлхийн дунджаас дөрөв, өндөр хөгжилтэй улс орныхоос хоёр дахин их гэсэн судалгаа гарсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ
4 минутАяллын визтэй ирээд, хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг албадан гаргажээ
16 минутҮСХ: Манай улсын өрхийн сарын дундаж орлого 2.3 сая болж 28 хувиар нэмэгдсэн
41 минутЭхийн алдар I, II одонг 10 мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо
44 минут28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод оролцсон "Тэнгэр" фестиваль Хүй долоон худагт болно
1 цаг“Бурхан багшийн лагшин эрдэнэс” залах ёслол болно
1 цаг20 жилийн түүхтэй онцгой байдлын алба хаагчид ёслолын жагсаал хийлээ
3 цагСураггүй болсон уулчны цогцсыг олжээ
3 цагСагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрхийн сүүлчийн тэмцээн эхэллээ
3 цаг$100.000 шагналын сантай Nomadic Masters Spring тэмцээн AIC STEPPE ARENA-д дахин зохион байгуулагдана
4 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна