УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн явцад хууль санаачлагч байхгүй учраас хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг Төрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг дураараа зарцуулсан гэж шүүмжиллээ. Түүнийг хураагдсан машинуудыг хэрхэн зарцуулснаа УИХ-д тайлганахыг шаардав.
Тэр "Б.Цэнгэл дарга аа, хураагдсан машинуудыг яаж будилуулж байгаагаа тайлагнаарай. Эрдэнэт гэх мэт том асуудал болохоор УИХ-д оруулж ирэхгүй шийдчихдэг. Гэтэл тавилга, эд хогшил, машин тэрэг шилжүүлэх болохоор УИХ-д оруулж ирээд цаг аваад байдаг. Үүнтэйгээ хуулийн төслөө оруулж ирэх ёстой. Хууль санаачлагч байхгүй учраас хэлэлцэх асуудлаас хойшлууллаа. УИХ-д хүндэтгэлтэй хандаарай. Болдын Цэнгэл гуай та тэр машинууд яасан. Хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг яаж хуваарилсан тэр тайлангаа хамт оруулж ирнэ. Яагаад орон нутагт, төрийн тусгай албадад хуваарилахгүй байна вэ. Хэмнэлтийн хуулиар машинуудыг тусгай албадад хуваарил гэж өгсөн болохоос дураараа зарцуул гэж өгөөгүй байх шүү. Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилттэй чинь хамт шалгаж үзнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЕХ: Улс төрийн намууд нэр дэвшигчдээс хөрөнгө, мөнгө гаргуудахыг хориглоно
1 цагОнцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа
3 цагНийслэлийн хэмжээнд “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ
3 цагАяллын визтэй ирээд, хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг албадан гаргажээ
4 цагҮСХ: Манай улсын өрхийн сарын дундаж орлого 2.3 сая болж 28 хувиар нэмэгдсэн
4 цагЭхийн алдар I, II одонг 10 мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо
4 цаг28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод оролцсон "Тэнгэр" фестиваль Хүй долоон худагт болно
4 цаг“Бурхан багшийн лагшин эрдэнэс” залах ёслол болно
5 цаг20 жилийн түүхтэй онцгой байдлын алба хаагчид ёслолын жагсаал хийлээ
7 цагСураггүй болсон уулчны цогцсыг олжээ
7 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна