БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг ил болгосон.
Тус мэдээллийн жагсаалтад байгаа хүмүүсийн нэрсийн дотор УИХ-ын гишүүн Г.Дамдинням багтсан байсан юм. Тэр Канадын Бритишийн Колумбиа их сургуульд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцан Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам долларын зээл авчээ.
Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг зээлээ төлөөгүй мэтээр мэдээлсний хариуд Г.Дамдинням гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ. Тэр,
-Одоо ч үргэлжилж байгаа энэ хөтөлбөрт 2015 онд үйлчилж байсан хууль, журмын дагуу өрсөлдөөд шалгуур хангаж сургалтын зээл авсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд дууссан. Одоо ямар ч өргүй. Энэ хөтөлбөр олон монгол залуучуудыг өндөр боловсролтой болж ажил амьдралаа авч явахад дэм тус болсон сайн хөтөлбөр гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ҮСХ: Манай улсын өрхийн сарын дундаж орлого 2.3 сая болж 28 хувиар нэмэгдсэн
17 минутЭхийн алдар I, II одонг 10 мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо
20 минут28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод оролцсон "Тэнгэр" фестиваль Хүй долоон худагт болно
37 минут“Бурхан багшийн лагшин эрдэнэс” залах ёслол болно
1 цаг20 жилийн түүхтэй онцгой байдлын алба хаагчид ёслолын жагсаал хийлээ
3 цагСураггүй болсон уулчны цогцсыг олжээ
3 цагСагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрхийн сүүлчийн тэмцээн эхэллээ
3 цаг$100.000 шагналын сантай Nomadic Masters Spring тэмцээн AIC STEPPE ARENA-д дахин зохион байгуулагдана
3 цагИмарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг’’ сэдэвт олон улсын үзэсгэлэнд оролцлоо
4 цагУулчдын амьд байх магадлал буурч байна
4 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна