Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ

С.Бадарч
2023/03/23

УИХ-ын нэр бүхий гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн  нүүрсний хэргээр яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад бүрэн эрхийнх нь асуудал саад учруулж байгаа. АТГ-аас өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллийнхээ үеэр энэ тухай ярьсан. "Бид мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байна" гэж байв. 

Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ. Улсын ерөнхий прокурор ч,  уг саналтай танилцаад эхэлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна