Засгийн газар, Шадар сайдын чиглэлийн дагуу “Стандарт ба Хөгжил” хэлэлцүүлэг эхэллээ

С.Бадарч
2023/03/22

Монгол Улсын Засгийн газар Шадар сайдын чиглэл, үүргийн дагуу Стандарт, хэмжил зүйн газраас “Төрөөс стандарт, хэмжил зүйн талаар баримтлах бодлого”, "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөр боловсруулан Улсын хэмжээнд 13 яам, 20 аймаг, агентлагт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим мэргэжлийн холбоод стандартын техникийн хороод нийт 5000 гаруй хүнээр хэлэлцүүлж 3 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн нутгийн захирагааны 34 байгууллагын төлөөлөлөөр хэлэлцүүлж байна.

Үндэсний хөтөлбөрөөр салбар дундын хамтын ажиллагааг хангах зорилгоор баримт бичгүүдийн төсөлд санал санаачлагыг хүлээн авч, харилцан зөвлөлдөхөөр уг хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа аж.

Мөн төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, сонирхогч талуудын саналыг авч, одоогооор 1120 гаруй санал ирээд байна. Эдгээр саналыг үндэсний хөтөлбөрт тусган цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөнд оруулж ажиллах юм байна. 

Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс Стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарч, иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, олон нийтэд стандартын боловсрол олгох соён гэгээрүүлэх зорилгоор ийнхүү хэрэгжүүлж байгаа юм байна. 

"Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3 дугаар сарын 30 ны өдөр нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна