Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо хуралдаж, Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд хуралдаанаар Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төсөл, Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай тогтоолын төсөл, Түр хорооны хянан шалгагч, шинжээч нарын ажиллах хугацааг сунгах тухай болон бусад асуудлыг хэлэлцэх талаар танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хуралдаанд оролцсон Хянан шалгах түр хорооны гишүүдээс санал гараагүй тул Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төслийг уншиж танилцуулав. Түр хорооны сонсгол товлон зарлах хугацаатай холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүн С.Одонтуяа, Хянан шалгах түр хорооны шалган тогтоох асуудалд нэлээн нухацтай хандах шаардлагатай, иймд асуудлыг судлах, танилцах цаг хугацаа шаардлагатай байгаа тул тогтоолын төсөлд тусгагдсан товыг хойшлуулах санал гаргав. Мөн түүнчлэн Хянан шалгах түр хорооны гишүүн Т.Доржханд түр хорооны гишүүн С.Одонтуяагийн саналыг дэмжиж үг хэлэв.
УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, түр хорооны гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн, ажиллах нөхцөл бололцоогоор хангах ёстой хэмээн үзэж Түр хорооны гишүүн С.Одонтуяагийн гаргасан горимын саналын дагуу УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.4, 45 дугаар зүйлийн 45.1, 46 дүгээр зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг үндэслэн УИХ-ын Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах Түр хорооны сонсголыг дөрөвдүгээр сарын 10-12-нд зохион байгуулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100 цэцэрлэгийн багшийг "Соёлын боловсролын сургагч багш"-аар бэлтгэнэ
3 цагҮндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
3 цаг1085 автобус утасгүй интернэттэй болно
4 цагБурхан багшийн их дүйчин өдрөөр хүндэтгэлийн жагсаал хийнэ
6 цагХүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн караокед Прокурорын мэдэгдэл хүргүүлжээ
7 цаг"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөнө
8 цагХануйн голын гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ
8 цагОлон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ
9 цагД.Амарбаясгалан: Энэ долоо хоногоос хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна
10 цагГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа
10 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна