Эрүүгийн хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрх нь саад учруулж байна

С.Бадарч
2023/03/20

УИХ-ын нэр бүхий гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад бүрэн эрхийнх нь асуудал саад учруулж байгаа. АТГ-аас хэлэхдээ, өнөөдрийн байдлаар бид мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад мөн эрүү үүсгэж яллагдагчаар татсан. Тэр 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй, УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан байгаа. Энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж харж байна" гэсэн юм. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар прокурорын байгууллагад хүсэлт ирээгүй. Тиймээс УИХ-руу энэ талаар санал хүргүүлэх мэдээлэл байхгүй гэж байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна