"Шүүр" ажиллагаагаар эдгээр төрийн албан хаагчийг "шүүрдэнэ"

С.Бадарч
2023/03/20

2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласны хүрээнд Засгийн газраас таван "Ш" ажиллагаа хэрэгжүүлэхээр болсон.

Юун түрүүнд "Шувуу" ажиллагааг эхлүүлж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон ч гадаадын улсад гарсан хүмүүсийг дуудаж авчирна хэмээн нэрс зарлаад буй. Үүнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын 100 орчим хүмүүс багтаад байгаа юм.

Дараа нь "Шүгэл" ажиллагааны хүрээнд, төрийн албаны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй таарсан бол шүгэл үлээн мэдээлэхийг олон нийтэд хандан уриалсан байгаа.

Тэгвэл, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гуравдугаар сарын 17-ны албан бичгээр:

  • Засгийн газрын бүх гишүүд
  • Бүх шатны засаг дарга
  • Яамдын төрийн нарийн бичгийн дарга
  • Засгийн газрын агентлагийн дарга
  • ЗДТГ-ын дарга
  • Төсвийн байгууллагын дарга
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дарга, захирал нарт чиглэл хүргүүлжээ.

Энэ нь "Шүүр" ажиллагаатай холбоотой аж.

Уг албан бичгээр, доор дурдсан 11 тодотгол бүхий төрийн албан хаагч нарыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор илрүүлж, ажлаа чөлөөлөхийг чиглэл болгожээ. Харин 10-ны дотор үр, дүнгээ ЗГХЭГ-т танилцуулахыг үүрэгдсэн байна.

Тэгэхээр төрийн байгууллагууд өөрсдөө, дотооддоо хяналт шалгалтыг явуулж, өнөөдрөөс эхлэн 18 хоногийн дотор тодорхой хүмүүсийг "шүүрдэх" ёстой болж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна