УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гүтгэхгүй байвал шоронд орохгүй шүү дээ

С.Бадарч
2023/03/17

УИХ-ын чуулганы хуралдаан эхлээд байгаа. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Засгийн газар болон УИХ-ын нэрэнд сэв суулгасан шүү. Хүний эрхийн асуудал хөндөгдөөд байгаа асуудлыг авч үзэж, дахин хэлэлцэх учиртай. Хүний эрх дээдэлдэг ардчилсан засаглалтай парламент анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Зэвсэгт хүчний нийт алба хаагчдад баярын мэнд хүргэе. УИХ-ын чуулганы хуралдаан руу оруулж ирэхэд ийм асуудал гарах вий гэж бодож байсан юм. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг анх УИХ-д оруулж ирэхэд хууль боловсруулах шаардлага, судалгаа, шинжилгээг хийсэн үү, олон нийтийн санал бодлыг хэрхэн тусгасан бэ гэдгийг анхаарах ёстой гэдгийг энэ хуулийн төсөл харууллаа. 48-хан цагийн дотор баталсан шүү дээ. Хууль батлах процесс том сургамж боллоо. Ерөнхийлөгчийн хориг цагаа олсон. Хүлээж авахыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:  Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэсэн нэртэй боловч олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хязгаарлах, боомилох агуулгатай хуулийг намрын чуулганы сүүлийн өдөр баталсан. УИХ дахь АН-ын бүлгээс гурван ч удаа завсарлага авсан. Бүхий л чадлаараа эсэргүүцсэн. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв. Харин дараа нь Засгийн газар болон холбогдох албан тушаалтнууд ийм агуулга бүхий хуулийн төслийг өргөн барихгүй байх гэдэгт найдаж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нийгмийн хэрэгцээ шаардлагыг ч ойлгож байгаа. Хийгүй, чамбай хууль хийгээрэй гэдэг гол чиглэл өгч байгаа юм. Нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж болохгүй. Гүтгэхгүй байвал шоронд орохгүй шүү дээ. Манай хэвлэл мэдээллийнхэн хуулиас "гүтгэх" гэдэг үгээ ав гээд байдаг. Гүтгэхгүй л байл даа. Би гүтгэлгийн заалтыг хатуу болгох гээд чадаагүй. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.52
    2023/03/21

    Гүтгэлэг бол шуламсын нийгэмд тохирсон луйварчин шуламсуудыг аргацаан тогтоох хамгийн хүчтэй зэвсэгийн нэг юм!! Төрийн шуламсуудын хулгайг арай ядан торгоож буй аргаа барсан ард түмний дэндүү хөөрхийлөлтөй хүчин мөхөстсөн зэвсэг бол жирийн ард иргэдийн аргаа ядсан амин чухал зэвсэг бол гүтгэлэг мөн!! Тийм учраас дээрхи хууль батлагдвал зөвхөн төрийн болон авилгач хулгайч шуламсуудад үйлчлэх хатуу заалттай бас эрүүгийн гэмт хэрэгтэнгүүдэд үйлчлэх зарчимтайгаар батлах ёстой!!

    Хариулах