Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /03.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар хэн нэгэн этгээдэд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Дуучин Д.Болд болон Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын 48 иргэнд газар олгосон гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Дуучин Д.Болдтой холбоотой асуудал бол газар олгосон олон иргэний дунд орсон байсан. Гэхдээ 2.7 га газрыг олгоогүй. Салбар яамнаас өнгөрсөн хугацаанд аль болох газар нэмж олгохгүй чиг үүргийг баримталж ирсэн. Ер нь олгох газар ч байхгүй юм билээ. Богд хаан уулын дархан цаазат газрын 5594 га газрыг улсын тусгай хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Ингэснээр тухайн газар дахин ашиглагдахаас сэргийлэх арга хэмжээг авч чадсан. Энэ газар нь өнөөдрийн түвшинд газар олгож, үл хөдлөх хөрөнгөөр барилгажсан хэсгүүдийг тулгаж оруулсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгохоор болсон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хувьд дуудлага худалдаа гэж байхгүй. Зөвхөн төслийн сонгон шалгаруулалтаар олгоно. Газар ашиглах, эрх олгохыг хориглох тухай сайдын тушаал гарсан. Энэ тушаалд үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо баталгаажуулж, нотолсон хуулийн этгээд, иргэн үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газраа ашиглах хүсэлт гаргасан бол хориглохгүй. Бид өнгөрсөн хугацаанд Богд хаан уулыг есөн аманд газар олгохыг хориглосон" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөнө
15 минутХануйн голын гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ
28 минутОлон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ
45 минутД.Амарбаясгалан: Энэ долоо хоногоос хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна
2 цагГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа
2 цагМонголын уулчдыг эрэн хайх ажиллагааг зогсоолоо
2 цагЭ.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэх ёсгүй
20 цагЕрөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
20 цаг12, 14 настай хүүхдүүд Prius 41 загварын автомашиныг хулгайлаад баригджээ
20 цагЭнэ онд 11 байршилд 5,980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ
22 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна