Д.Амарбаясгалан: Төрийн албаны цомхотголыг 2024 оноос үе шаттай хийнэ

Б.Номин-Эрдэнэ
19 цаг 42 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газрын төсвийн зардал улсын нэгдсэн төсвийн 37 хувийг эзлэх болсон тул 30 хувь руу бууруулах зорилгоор төрийн албаны бүтцийг эргэн харж, 2024 оноос цомхотголыг үе шаттай хийнэ гэдгээ мэдэгдлээ.  Учир нь, олон улсын аргачлалаар Засгийн газрын төсөвт эзлэх зардал 30 хувь бол хэвийн, 30 хувиас дээш гарвал хэт үрэлгэн зардалтай гэж үздэг байна.Мөн Олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын баримталдаг зарчмаар улс орны нийт ажиллах хүчний 15 хувийг төрийн албан хаагч эзлэх тохиолдолд  хэвийн гэж үздэг бол Монгол Улсад энэхүү тоон үзүүлэлт 18  хувьтай гарчээ.  Тодруулж хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүний тоо нь гурван хувийн хэтрэлттэй явж буй аж. Иймээс төрийн албаны хэт үрэлгэн зардлыг бууруулахын тулд салбар чиглэл бүр дээр бүтцийг дахин төлөвлөнө. Энэ нь төрийн албанд хийх шинэчлэлийн нэг болно гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга тодотголоо.

Эх сурвалж:www.polit.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна