Арилжааны банкууд нийт 26.5 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олсон

С.Бадарч
2023/03/13

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын Түр хорооны дарга Б.Энхбаяр "Асем" гэх төрийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулна гэх халхавчаар тэрбумаар нь Монголбанк мөнгөжүүлжээ. 

Нэр бүхий арилжааны таван банкаар дамжуулан зээлээс 26.5 тэрбум  төгрөгийн хүүгийн орлого олсон байна гэдэг дүгнэлт гарсан байна. Эндээс хэн ашиг хийв гэдэг асуудлыг ярих гэж байгаа. Ингэхдээ Н.Золжаргал та Сангийн сайдын энэ 2.2.2 дахь заалтыг зөрчсөн. 

Энэ таны баталсан журам. Нууцын тамга дарагдсан байсан. Цаашаа байгуулж байгаа гэрээ нь нууцын тамгагүй байгаа. Журамд заасан хүүнээс багаар олгосон.  Монгол банкнаас арилжааны банкуудад 15.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт гэж зөөлрүүлж хэлж байгаа байдал шүү. Давуу байдал олгосон гэсэн үг.  Монгол банкны Ерөнхийлөгч өөрийнхөө давуу байдлаа ашиглаад баталсан журмаа зөрчжээ. 26.5 хувийн хүүгийн зөрүү байна. Репо арилжааны хүү дээр 15.3 байна. Тэгэхээр 40 гаруй тэрбум төгрөгийн ашгийг арилжааны банкууд олчихсон байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна