Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл болон С.Цээсүрэн нарт яллах дүгнэлт үйлдлээ

С.Бадарч
2023/03/13

Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл, Худалдан авах ажиллагааны дарга С.Цээсүрэн нарт холбогдох хэргийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусчээ. 

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхээр гэм буруутай, эсэхийг нь тогтоолгох саналаа илэрхийлж, НПГ-т шилжүүлсэн байна. Тэднийг нийслэлийн Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендерт танил талынхаа аж ахуйн нэгжийг шалгаруулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж буруутган 2020 оны тавдугаар сараас хойш шалгасан билээ. 

Дээрх хоёр албан тушаалтан 2020 оны сонгуулийн дараа, нийслэлийн Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын дэмжлэгээр томилогдсон гэх яриа гадуур яригддаг. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна