Вилла барихаар авсан мөнгөнийхөө 49.7 тэрбум төгрөгөөр ХХБ дахь бизнесийн зээлээ хаажээ

С.Бадарч
2023/03/13

Зээлийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлт:

Түр хорооны дарга Б.Энхбаяр: 125 тэрбум төгрөгөөр ази, европийн өндөр дээд түвшний зочдыг байрлуулах шаардлагатай гэж хөнгөлөлттэй дотоодын үнэт цаас Засгын газраас гаргажээ. Үндэсний хамгийн чадавхитай өөрсдөө нөөцтэй, туршлагатай MCS группийг сонгожээ. Тус группийн хамааралтай охин компани болох "Скай ресорт" ХХК Богд хан уулын Хүрхрээгийн аманд эзэмшил газартай байжээ. 

Ингээд 125 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгожээ. Энэ мөнгийг данс хөөх аргаар шалгаж үзсэн. Эхний нийт хоёр удаагийн гүйлгээгээр буюу 49.7 тэрбум төгрөгөөр "Скай ресорт" ХХК-ийн ХХБ дахь бизнесийн зээлээ хаачихсан байна. Вилла барина гэж авсан мөнгөнийхөө 49.7 тэрбум төгрөгөөр арилжаны зээлээ хаачихсан. 806 сая төгрөгийг нь Хөгжлийн банкны зээлийн хүүнд буцаан төлсөн байна. Найман тэрбум төгрөгийг "Скай ресорт" ХХК-ийн ХХБ дахь бизнесийн зээлээ хаасан байна. 34.4 тэрбум төгрөгийг нь "Энержи ресурс" буюу "МС групп"-ийн охин компанийн гадаад шилжүүлгээр ММС бондын төлбөр төлсөн байна. "Энержи ресус" ХХК ММС бондыг гадаад хөрөнгийн зах зээл дээрээс босгож ирсэн. Энэ компанийнхаа бондын төлбөрт "Ассем Вилла" хотхон барих нөгөө мөнгө яваад өгсөн. Ингээд тооцохоор 125 тэрбум төгрөгийн 92 тэрбум төгрөгийг нь МСS групп өөрийн арилжааны банк дахь зээлээ хаасан, эсвэл бондын төлбөрт төлөөд зориулалт бусаар зарцуулсан байна гэсэн  дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл Асем вилла хотхоныг барихад зарцуулсан мөнгө нь 30-аад тэрбум төгрөг гарсан юм уу. Шинжээчийн дүгнэлтээр тэгж гарч байна" гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна