Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ж.Оджаргалыг дуудан зөвлөлдсөн

С.Бадарч
2023/03/13

Хөгжлийн банкны гурав дахь удаагийн сонсгол үргэлжилж байна.

Нэг зочид буудалд таваас дээш орны төлөөлөгчдийг нэг дор байрлуулах боломжгүй. Мөн цаанаасаа тавьж байгаа аюулгүй байдлын шаардлагын улмаас "Шангрила" зочид буудалд  51 орны бүх зочид төлөөлөгчдийг байрлуулах боломжгүй болсон. Ингээд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ж.Оджаргылыг /MCS-ийн/дуудан зөвлөлдсөн. Түүний санал болгосноор өмнөх удаагийн Асемийн уулзалтаар Лаосийн хэрэгжүүлсэн, тусдаа /сингл/ вилла барилгуудыг Их тэнгэрт барих талаар зөвлөлдсөн юм билээ. Гэвч 2014 оны сүүлч,  2015 оны эхээр энэ асуудал яригдсан тул нэг жил хүрэхгүй хугацаанд барих цаг хугацааны боломжгүй тул татгалзсан. 

Харин Ц.Элбэгдорж "Та нар тусгай хамгаалттай газар дээрх аялал жуулчлалын төсөл дээрээ үндэслээд Асем вилла цогцолбор төсөл эхлүүлээч гэсэн. Бид нар хүлээн авч дэмжиж ажилласан" гэж Ж.Оджаргалын бие төлөөлөгч ярив. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна