"Эрдэнэт" үйлдвэрийн инженерийн гэрээс 100 мянган ам. доллар хураан авчээ

С.Бадарч
2023/03/10

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий албан тушаалтны гэрээс их хэмжээний гадаад валют болон төгрөг хураан авсан гэх мэдээлэл гараад байгаа. 

Уг ажиллагааны үеэр "Эрдэнэт үйлдвэр"-ийн нэр бүхий инженерийн гэрээс 100 мянган ам.доллар болон их хэмжээний төгрөг хураан авсан аж. Улмаар тус үйлдвэрийн таван албан тушаалтныг шалгаж эхэлжээ.  Ямартаа ч тэдгээр таван албан тушаалтныг Улаанбаатар хотод авчиран АТГ-т шалгаж байгаа аж.  

Баттай бус эх сурвалжаар "Эрдэнэт" үйлдвэрийн Г.Жаргалсайхан, П.Түвшинжаргал, н.Отгочулуу,  н.Ганбаатар,  н.Амарбат гэх нэртэй хүмүүсийг шалгаж байгаа байгаа бололтой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна