Эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн гадаад паспортыг нь түдгэлзүүлнэ

С.Бадарч
2023/03/07

Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчрах ажиллагаа зохион байгуулж байна. 

Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан нийт 90, нэмэх нь хоёр этгээд байна. Дээрх 90 хүний долоо нь албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан. Харин шинээр нэмэгдсэн хоёр хүн бол Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар. Тэд яллагдагчаар татагдахаасөө өмнө гадаад руу гарсан. Тухайн үед хэрэг нь хэрэг бүртгэлийн шатанд явж байсан байна. Тэднийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр НПГ хүргүүлнэ. Хэрэв яллагдагчаар татахаар болбол интерполын шугамаар эрэн сурвалжлах аж. Ингэснээр нийтдээ 92 хүнийг гадаадаас авчрах ажлыг зохион байгуулна гэсэн үг юм.

Мөн гадаад паспортод нь хязгаарлалт тогтоох тухай албан бичгийг УЕП-т хүргүүлж  байна. УЕП-оос хэрэв зөвшөөрвөл тэдгээр хүний  гадаад паспортыг нь түдгэлзүүлэх юм. Хууль зүйн сайд нь өөрөө дур мэдэн иргэдийн албан болон энгийн гадаад паспортыг түдгэлзүүлэх боломжгүй тул мөрдөгчийн саналыг үндэслэн прокурорын байгууллагын зөвшөөрлөөр энэ арга хэмжээг зохион байгуулна. Ингэснээр визгүй зорчдог улс оронд очсон, эрэн сурвалжлагдаж буй хүмүүс өөр бусад улс руу зорчих боломжгүй болох юм.              


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна