С.Эрдэнийн хүмүүс эхнээсээ “явж” эхэлсэн үү?

С.Бадарч
2023/03/07

Энэ сарын эхээр С.Эрдэнэ Удирдлагын багийн хурал гэгчийг хийжээ. Харин Удирдлагын багт нь яалт ч үгүй байх ёстой хоёр эрхэм ирээгүй байна. Тэд бол бидний мэдэх М.Энхсайхан болон УИХ-ын гишүүн Д.Ганбат.

Д.Ганбат бол С.Эрдэнийн АН гэгчээс ҮБХ-ныхоо хурлаар АН-ын даргаар шинээр сонгогдон гарч ирсэн тул ирэх ёстой хүн нь мөнөөсөө мөн. Харин АН-ын даргын суудлаа Л.Гантөмөрт алдчихсан. Түүнээс гадна Д.Ганбат АН-ын дарга болох гэж С.Эрдэнэд их хэмжээний мөнгө өгсөн, харин дарга болж чадаагүй тул мөнгөө буцаан нэхэн түр тар хийсэн гэх мэдээ нэг хэсэг чих дэлссэн.

Харин М.Энхсайхан бол Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. Мөн Шадар сайд, АН-ын дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан намынхаа лидер нь байлаа.

С.Эрдэнийн хувьд өөрийнхөө АН-ын төлөө УДШ-тэй “үхэн хатан” үзэлцэж яваа. Гэтэл дээрх хоёр “эрхэм” ирсэнгүй. Иймд Удирдлагыг багийн хуралдаа Удирдлагын багтаа байдаггүй хүмүүсээс оролцуулсан байна.

АН-ын энгийн гишүүдийн заримынх нь санал бодлыг сонсвол “Манай нам нэг л нам шүү дээ. Дээгүүрээ л сандал суудлаа булаацалдаад байгаа болохоос биш. Одоо тэгээд хэн нь албажсанаа дагаад л явах байх даа” гэж өгүүлж сууна.

Харин С.Эрдэнийг дагаж яваа АН-ын хэсэг нөхөд Л.Гантөмөрийн эсрэг гаргасан тэдний гомдлыг хэрэгсэхгүй бол С.Эрдэнээс “явна” гэж тохирцгоосон юм байх.

“Ядаж байхад яр” гэгчээр УДШ-ээс “С.Эрдэнэ нар нь төрийн үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирсан шинжтэй үйл ажиллагаа явуулж байна” гэх мэдэгдлийг гаргачихаад байгаа.

Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 06-нд  “С.Эрдэнийн гомдлын дагуу хэрэг үүсгэх” эсэх шүүгчийн захирамж гарах сүүлчийн өдөр бөгөөд шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал, “Захиргааны хэргийн нэр бүхий шүүгч С.Эрдэнийн гомдлыг хүлээж авч, танилцаад хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэж, “татгалзсан захирамж” гаргасан гэх мэдээлэл байна.


 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 137.186.43.245
    2023/03/11

    Эрдэнэ - н хүүхдүүд ингэж бичнэ дээ тууштай гэнээ Бахь мэлхийн мөн чанарыг муу нэрт Элбэгдорж улаан нүүрэн дээр товч тодорхой хэлсэн, одоо энэ хүчингүй болсон хоосон гэрчилгээгээр мөнгө хийж чадахгүй харин өнгөрсөн 3 жилийн намын санхүүд аудит оруулах хэрэгтэй.

    Хариулах
  • 202.21.101.130
    2023/03/10

    Энэ нэг тайрмал үстэй хүүхэн чи өөрийгөө бод оо. Чадварлаг чадалтай мэдлэгтэй аятайхан хүүхэн харагдах юм.

    Хариулах
  • 64.119.19.128
    2023/03/10

    Эрдэнэ шиг зангарагтай тууштай улстөрч АН-д байхгүй дээ! Эрдэнэ ганцаардахгүй улстөрийн чоно шүү дээ?! Түүнийг их л дутуу үнэлж байна даа урвагч нар?!

    Хариулах
    • 103.212.116.15
      2023/03/10

      Эрдэнэ өөрөө бичээд байдаг уу

  • 66.181.182.130
    2023/03/09

    Хөөрхийдөө муу Эрдэнэ яанадаа,юм хугацаатай гэж үнэн шүү

    Хариулах
    • 66.181.181.62
      2023/03/10

      erdene ardchilalig tuushtai hamgaalj bn