Дээд шүүхийн шүүгчдийг АТГ, Шүүгчийн ёс зүйн хороонд өгч шалгуулна

С.Бадарч
2023/02/27

Улсын дээд шүүх /УДШ/-ийн хурлаар АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж, улмаар тогтоол үйлдсэн. Тэгвэл АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн УДШ-ийн уг тогтоолыг хууль зөрчсөн гэдгийг С.Эрдэнэ удаа дараа илэрхийлээд байгаа билээ. Харин өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа талаараа АН-аас мэдээлэл хийлээ. 

АН-аас хийсэн мэдээлэлд "УДШ-ийн шүүгчдийн ашиг сонирхол байгаа гэж үзэн АТГ болон УДШ-ийн Шүүгчийн ёс зүйн хороонд асуудлыг бас тавих болно. Мөн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах болсонтой холбогдуулан хууль бус шийдвэрийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж байгаа юм" гэлээ.  

Шат, шатны сонгуульд намаа удирдаж ороод ялагдал хүлээсэн АН-ын дарга дүрмээрээ бол огцрох ёстой. Гэтэл 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн С.Эрдэнийн АН юуны учир ийнхүү "зууралдсаар" байна вэ? 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар С.Эрдэнийн  зүгээс Л.Гантөмөртэй тохиролцож чадаагүй бололтой. Л.Гантөмөрийн намд С.Эрдэнэ өөрийнхөө хүмүүсийг томоохон "мест"-эд тавих хүсэлтэд нь Л.Гантөмөр "тэгэх боломжгүй" гэж хэлсэн гэх мэдээлэл байгаа юм. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.48
    2023/02/27

    Mest mungu ali aliin huseed barahgui bolohooroo

    Хариулах