Газрын багц хуулийг буцаан татлаа

Б.Номин-Эрдэнэ
2023/02/27

Газрын багц хуультай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-д өргөн барьсан байгаа Газрын тухай долоон багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдлээ. Ерөнхий төлөвлөлт хийгдсэний дараа, мөн газрын хуультай холбоотой шүүмжилж буй асуудлуудыг шийдээд, сайжруулаад эргэж хэлэлцүүлэхээр боллоо. Газар олголт төлөвлөлтийн дагуу хийгдэх ёстой. Газрын багц хууль дээр бэлчээртэй холбоотой асуудлуудыг сайн шийдээгүй байна гэх зүйлс бий.Нэг жишээ хэлэхэд , хөдөө орон нутгийн иргэд өнөөдөр газраа хамгаалахын тулд хэрэглэдэг ганц арга нь тусгай хэрэгцээнд авах байдаг. Үүнийг нь газрын газрын хуулиар байхгүй болгочихсон юм” хэмээв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна