Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Танид Итгэмжлэх жуух бичгээ 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдөр барив.
Элчин сайд П.Сэргэлэнг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх халуун дотно мэндчилгээ дэвшүүлснийг Эмирт уламжлаад Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.
Тэрээр энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлоод энэ хүрээнд Монгол Улсаас Катарт дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, 3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Монголын соёл урлагийн тоглолт, бизнеум форум, загварын шоу бүхий “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг Доха хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.
Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Элчин сайдын хариуцлагатай албандаа орж байгаад баяр хүргээд хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэх Элчин сайдын үйлсэд Катар Улсын Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана
10 минутЭ.БАТ-АМГАЛАН: Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим
1 цаг"Хайрын амлалт” арга хэмжээний хүрээнд 70 залуу хос хуримаа хийнэ
2 цагӨМӨЗО-д тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэллээ
2 цагОлон улсын гэр бүлийн өдөр тохиож байна
2 цагГэр бүл салалтын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна
3 цагУИХ-ын хаврын чуулганд 76 гишүүнээс ердөө 13 нь л бүрэн ирцтэй оролцжээ
19 цагУИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадаг хүлээн авч уулзлаа
21 цагСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
21 цагБарилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арсланг ₮100,000-аар торгожээ
22 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна