Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болзошгүй

С.Бадарч
2023/02/24

Сар шинийн баярын дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэх мэдээлэл гарчээ. 

  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх
  • Сонгуулийг холимог системээр хийдэг болох
  • Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох 
  • Хоёр танхимтай болох зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж магадгүй гэж байна. 

Энэ асуудалд МАН-ын бүлгийн гишүүд бэлэн байгаа гэх яриа ч гарчээ.  

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэн 152 болгож магадгүй байгаа бол, сонгуулийг холимог системээр хийж парламентын гишүүдийн заримыг улс төрийн намын жагсаалтаар тодруулна гэж байгаа. Мөн цаазын ялыг Үндсэн хуулиар бүрэн халах, төрийн сүлдийг шинэчлэх зэрэг асуудал яригдсан. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригчид олноос нууж, хаалганы цаана ярьж байгаа юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна