АН-ынхны "Их золголт" гурван өөр газар болжээ

С.Бадарч
2023/02/24

Золголтод Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, мөн тус намын үе, үеийн удирдлага, залуус, гишүүдийн төлөөлөл оролцжээ. Уг золголтод 500 орчим хүн оролцсон байна.

Арга хэмжээний үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Туулай жилдээ манай нам эв нэгдэл, эрүүл шүүмжлэл хоёрыг эрхэмлэн тэнцвэржүүлэх болно” гэж хэлсэн аж. 

Ардчилсан нам 2016, 2020 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус, тус ялагдал хүлээснээр удирдлага нь хэн бэ гэдэг нь маргаантай явж ирсэн юм.

Харин 2023 оны нэгдүгээр сард Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулж, намын даргаа шинээр сонгох сунгаа зарласнаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр ялалт байгуулсан. Улмаар Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгэсэн билээ. 


Гэтэл С.Эрдэнэ мөн 11:00 цагт өөрийн эзэмшлийн “Шонхор таур” байрандаа АН-ын гишүүдийн мөн золголтыг гэгчийг хийж, өөрийгөө “АН-ын дарга” хэмээж мэндчилгээ дэвшүүлжээ. 

Харин Х.Баттулга өөрийн Баянгол зочид буудалдаа Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны ахмад гишүүдээ хүлээн авч, золголт хийжээ. Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Х.Баттулга нар АН-ын золголтыг гурван өөр газар хийжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна