Л.Гантөмөрийн АН өөрийн гэсэн байртай болов

С.Бадарч
2023/02/17

С.Эрдэнийн АН-ын байр "Шонхор таур"-т, Х.Баттулгын АН-ын байр Төв шуудангийн урд байрлах С.Зоригийн хөшөөтөй байранд үйл ажиллагаагаа явуулдаг. 

Харин Л.Гантөмөр АН-ын ҮБХ-ноос зохион байгуулсан намын даргын сонгуульд ялалт байгуулсныхаа дараахан манай сайтад өгсөн ярилцлагадаа "Одоохондоо бидэнд байр гэх юм алга. Соёлын төв ордны хүзүүвчинд байрлах тэр жижиг газар л манай байр болоод байна" гэж хэлж байсан. 

Тэгвэл Х.Баттулга АН-ын үйл ажиллагаа явуулдаг байраа Л.Гантөмөрт хүлээлгэн өгөхөөр болсон талаар манай сайт өчигдөр мэдээлсэн. Харин өнөөдөр Х.Баттулга АН-ын байраа Л.Гантөмөрт хүлээлгэн өгчээ. 

Нэмэлтээр мэдээлэхэд, Л.Гантөмөрт хүлээлгэн өгсөн уг байшин нь "Шинэ дэвшилт холбоо"-ны өмчлөлд бүртгэлтэй, Голомт банкны эзэн Д.Баясгалангийн эзэмшлийнх юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна