Б.Энх-Амгаланг тээвэрлэлтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татжээ

С.Бадарч
2023/02/17

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч 12 дугаар сард нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарлаад байсан. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгаланг нүүрсний тээвэрлэлттэй холбоотой хэргээр яллагдагчаар татжээ. 

Одоо тэр нүүрсний хэргээр хуулийн байгууллагад шалгуулж буй Зам тээврийн салбарын хоёр дахь сайд болж байна. Түүний өмнө АТГ-аас Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг яллагдагчаар татсан билээ.

Сайд асан Б.Энх-Амгаланг Дарханы замын таван жил гацсан тендер шалгаруулалттай холбоотойгоор өмнө нь шалгаж байсан ч, үүнийгээ үгүйсгэж байсан юм.

Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Тэдгээрийн дотор улс төрийн нөлөө бүхий этгээд гэвэл УИХ-ын гишүүн дөрөв, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, Засаг дарга асан хоёр, нэг УИХ-ын гишүүний зөвлөх байгаа юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна