Сайн цаг буюу морь цагт АН-ын байрыг Л.Гантөмөр хүлээн авна

С.Бадарч
11 цаг 24 минутын өмнө

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар “АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” шийдвэрлэсэн. Шинээр бүртгэгдсэн Л.Гантөмөр намынхаа үйл ажиллагааг явуулах байргүй байгаа. Тэгвэл Төв шуудангийн урд байрлах АН-ын байрыг сайн цагийг сонгон морь цаг буюу 11:40 цагт Л.Гантөмөрт Ерөнхийлөгч асан Х.Баттулга маргааш хүлээлгэн өгөхөөр болжээ.  

Х.Баттулгын АН-ын үйл ажиллагааг явуулж байсан тус байр нь "Шинэ дэвшилт холбоо"-ны өмчлөлд бүртгэлтэй бол харин газар нь Голомт банкны эзэн Д.Баясгалангийн эзэмшилд байдаг гэнэ. Товчхондоо тус байр АН-ын өмч биш түрээсийн байр аж. 

Одоо нөгөө талд “Шонхор таур” гэх өөрийн байрандаа С.Эрдэнэ АН-ынхаа үйл ажиллагааг явуулж байгаа юм.  

#БАРИМТЫГ ФОКУСЛАВ: 1996 онд МАН одоо байгаа “Тусгаар тогтнолын ордон”-ын газар дээр байсан цагаан байраа анх өөрийн болгон авч байжээ. АН-ыг бүрдүүлдэг Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ “Ардчиллын ордон” байрыг, Ардчилсан социалист хөдөлгөөн нь “Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байсан “Хүзүүвч” гэх байр”-ыг, МҮДН нь Төв шуудангийн урд байрлах С.Зоригийн хөшөөний хажуу талын байшинг тус тус авч, өөрийн гэсэн байртай болж байжээ. 

Гурвын гурван байртай байж болох АН одоо тэгвэл үйл ажиллагаа явуулах өөрийн эзэмшлийн байргүй байна. АН-ыг удирдаж байсан зарим хүмүүс нь намынхаа байр болон газрыг бусдад зарж, өмчлөлийг нь шилжүүлсэн гэх мэдээлэл олдоод байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна