Өнөөдрийн хэлэлцүүлэгт 20 компанид холбогдох 80 гэрч оролцоно

С.Бадарч
13 цаг 57 минутын өмнө

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийг нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн байдаг.

Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор болжээ.

Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн нэрийг зарласан. Дөрвөн хуулийн этгээдэд,

  • “НВЦ” ХХК /2860597 регистрийн дугаартай/ - хахууль өгөх, мөнгө угаах
  • “Инжир” ХХК /2036754 регистрийн дугаартай/ - хахууль өгөх
  • “Хааны Харгуй” ХХК /4249305 регистрийн дугаартай/ - хахууль өгөх
  • “Ганхүдэр Орд” ХХК /4261097 регистрийн дугаартай/ - хахууль өгөх, мөнгө угаах хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Нийт 80 хүн 20 компанид давхардсан тоогоор 212 тохиолдлоор хамааралтай байна.

"Комплант" ХХК - 5
"НВЦ" ХХК - 15
"Модун" ХХК - 6
"Мон дулаан трейд" ХХК - 13
"Бэрэн" групп ХХК - 39
"Пирамид Орд" ХХК - 17
"Болор шүр" ХХК - 6
"Баруун баян транс" ХХК - 5
"Монголдрай милк" ХХК - 16
"Газ-Импорт" ХХК - 9
"Сэлэнгийн герефорд" ХХК - 12
"Пи си Вай" ХХК - 6
"Ньюяармаг" ХХК - 2
"Эрдэнэс Монгол" ХХК - 4
"Вертекс майнинг партнер" ХХК - 7
"Ганхүдэр орд" ХХК- 6
"Монгол мах экспо" ХХК- 16
"Монгол эм импекс концерн" ХХК - 16
"Чингисхаан" банк - 3

Хэлэлцүүлэг яг одоо эхэлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна