С.Эрдэнэ намынхаа дансыг шалгуулж, Л.Гантөмөрийн мөнгө тараасан бичлэг ил болох уу?

С.Бадарч
2023/02/10

Өчигдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж” шийдвэрлэсэн билээ. Тэгвэл түүний үзэсгэлэнт гэргий болох А.Туул өөрийнхөө цахим хуудаснаа нөхөр Л.Гантөмөрийнхөө найдвартай ар тал нь байхаа илэрхийлсэн постийг оруулжээ.

Харин Л.Гантөмөр АН-ын даргаар бүртгэгдсэнийг С.Эрдэнийн АН зүгээр өнгөрөөхгүй бололтой. Тэр энэ талаараа "АН-ын тамгыг хэнд ч өгөхгүй” гэсэн утга бүхий мэдээллийг зарим хэвлэлд хэлсэн сурагтай. Тодруулбал С.Эрдэнэ УДШ-ээс “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн” тогтоолыг Захиргааны хэргийн шүүхэд өгнө гэж ярьжээ. 

Харин Л.Гантөмөрийн тал нь АН нэгэнт албан ёсны даргатай болсон тул С.Эрдэнийн ашиглаж буй арилжааны банк дахь АН-ын гэх дансны гүйлгээг нь хэсэг хугацаанд хаалган санхүүд нь аудитын шалгалт оруулна гэж төлөвлөөд байгаа гэх мэдээлэл байна.

Хэрэг ингээд шийдэгдэхгүй нь эндээс тодорхой харагдах ч, үүнээс ч илүү ноцтой асуудал бас үүсч болзошгүй байгаа юм. Учир нь С.Эрдэнэд маш ноцтой нэгэн баримт байгаа сурагтай. Уг баримтаа шаардлагатай үед нь гаргаж тавихаар тэр нөөж байсан бололтой. Тэр нь Л.Гантөмөрийн намын даргаар сонгогдох үедээ мөнгө тарааж байсан бичлэг юм байна. 

Гэхдээ Л.Гантөмөр хашир хүн, юу гэж л тийм баримттай юм хийж явах вэ дээ?


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.71
    2023/02/10

    Ямар сонгууль мөнгө тараах нь хууль ёсных шүүдээ

    Хариулах