АН-ын даргын асуудлыг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ

С.Бадарч
2023/02/09

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан товлогдсон ёсоор өнөөдөр болно. Хуралдаанаар АН-ын даргыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард АН-ын хүмүүс Их хурлаа хоёр тусдаа хийн намын даргаа сонгосон. Уг Их хурлаараа нэг талаас Лу.Гантөмөр, нөгөө талаас Д.Ганбат нарыг тус тус сонгосон. Харин одоо тэдний хэн нь АН-ын даргаар батламжлагдах нь улс төрийн хүрээнийхэн болон хүмүүсийн сонирхлыг төрүүлээд байгаа. Энэ асуудлыг өнөөдөр УДШ хэлэлцэх юм. 

Үүний дагуу өргөдөл гаргагч хоёр талын хүргүүлсэн намын даргын бүртгэлийн материалыг хэлэлцэн мөн Монгол Улсын Дээд шүүхийн цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсэг дэх мэдээллийг холбогдох баримт бичгүүдтэй тулган шалгахаар болсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна