Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд 39 гэрчийг дуудсан. Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга юм. Түүнийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой асуудалд гэрчээр дуудсан юм.
Шинжээчийн дүгнэлттэй танилцсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Энэ яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бол. Ерөөсөө би ойлгохгүй байна. Монгол Улс газрын баялгаа боловсруулах ёстой гэж ойлгоод УИХ, Засгийн газрын тогтоол он цаг бүрээрээ гарчихсан. Бидний хувьд анхны юм, бид мэдэхгүй шүү дээ. Анх удаагаа боловсруулах үйлдвэр гэдэг зүйл яригдаад би нэлээн гэгээлгээр ажлыг нь хийгээд явсан. Би үүгээрээ бахархдаг, дуусгана ч гэж бодож байна. Энэ ажлыг би өөрөө хариуцвал дуусгаж чадна.
Өнгөрсөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хугацаанд энэ ажлуудыг хийгээд өнөөдөр Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр зам зэрэг янз бүрийн зүйл хийсэн. Өнөөдөр Засгийн газар Сайншандад оруулсан хөрөнгөө үнэлэхэд хоёр тэрбум төгрөг болно. Монгол Улс 34 хувь эзэмшинэ, 66 хувьд нь гадныхныг урьж байна гээд зарлах ёстой шүү дээ. Энэ ажилд таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулах ёстой. Засгийн газар 34 хувийг нь санхүүжүүлж үлдсэнийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөсөн. Харамсалтай нь, намайг АТГ-аас яг энэ асуудлаар бүтэн жил шалгасан. Баахан хүн аваачиж шоронд хийсэн. 35 мянган га газарт үнэлгээ хийх чинь амар ажил биш. Би Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг баригдах ёстой гэдэг дээр одоо хүртэл итгэлтэй байдаг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэх ёсгүй
6 цагЕрөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
6 цаг12, 14 настай хүүхдүүд Prius 41 загварын автомашиныг хулгайлаад баригджээ
6 цагЭнэ онд 11 байршилд 5,980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ
8 цагСкүүтерийн ослын улмаас 2023 онд 266, 2024 он гарсаар 56 хүн Гэмтлийн эмнэлэгт ханджээ
8 цагНэг настай хүүхэд дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ
9 цаг"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана
9 цагЭ.БАТ-АМГАЛАН: Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим
10 цаг"Хайрын амлалт” арга хэмжээний хүрээнд 70 залуу хос хуримаа хийнэ
11 цагӨМӨЗО-д тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэллээ
11 цаг
203.91.115.56
Төрд уламжилан хийгдэх ажил гэж байхгүй юм. Нэг нам гараад нөгөө хийж бсан ажлууд нь улсад иргэдэд хичнээн хэрэгтэй байсан ч зогсоож дахиад өөр нэрээр төсөл хэрэгжүүлнэ. Төсвийн мөнгөөр хийгдсэн ажлууд бүгд хэрэггүй болно. Аж үйлдвэрийн парк хэрэгжээсэй
Хариулах202.126.90.132
2 тэрбум доллар мөнгө шүү бүтсэн юм байна уу
Хариулах146.70.140.198
Монго гээд байвал юу хийж чадах юм.Томор зам,асфалтан зам ,газар судлах нь монгоор л хийгдэх ходолмор мэдэхгуй хуний уг байна.