АСЕМ-ийн үед хэрэглэж байсан гурван автобус ор сураггүй алга болжээ

С.Бадарч
2023/02/06

Хөгжлийн банкны сонсгол үргэлжилэн "Хөгжлийн банк"-ны эх үүсвэрээр авсан Асем"-ийн автобусны талаар ярилцаж байна. Б.Энхбаяр гишүүн "Асем"-д ирсэн олон автобус хаана байгааг олон хүн сонирхоод байгаа. Нийт 19 төрийн байгууллагад өгсөн, 21 хувийн хэвшлийн компаниудад лизингээр өгсөн, улсын төсөвт хуваан тасалж, одоо болтол төлбөр нь дуусаагүй. Гурван автобус олдохгүй байгаа. Хянан шалгах шинжээч нар хайгаад олохгүй байгаа. 43 автобуснаас гурав нь олдохгүй байгаа. Ч.Хүрэлбаатар сайд энэ талаар юу мэдэх вэ?" гэв

Ч.Хүрэлбаатар сайд "ЗТХЯ-наас асуусан нь дээр байх. Сангийн яам болон 2016 онд Солонгосын "Экзим" банк хоёр аваад хийсэн. Сангийн яам Дамжуулан зээлдэх гэрээг ЗТХЯ-тай хийсэн болов уу даа. Мэдэхгүй байна"

Б.Энхбаяр гишүүн "ЗТХЯ бас мэдэхгүй байгаа юм. Хайгаад олохгүй байгаа. Гол асуудал  болох үнэлгээ бууруулж тогтоосон гэдэг үндэслэлийг яагаад тавьж байна вэ гэхээр "Асем"-д хоёр долоо хоног л хэрэглэсэн тул элэгдэл хорогдол байхгүй шинээрээ байсан гэсэн үг. 14 хоногийн элэгдэл нь яахаараа нэгж автобус дээр буурч, дөчин дөрвөн сая төгрөгөөр үнэлгээ тогтоочихов гэсэн асуудал байгаа. Энэ нь улсын төсөв дээр алдагдал болж буураад байгаа юм"

Ч.Хүрэлбаатар сайд "Яаралтай эзэнжүүлэх нь зөв. Дахиад хоёр жил гэрээ байгуулахгүй явах хооронд алдсан мөнгөний үнэ цэнэ нэлээд өндөр байгаа" гэв. 

Гэрчээр ирсэн "Ди Би энд Лизинг" компанийн дэд захирал н.Ганбаатар "Сангийн яамтай дамжуулан зээлийн гэрээг манайх хийсэн. Манай компани ЗТХЯ-наас хүлээж аваад түрээслэгч нартай хуулийн дагуу түрээсийн гэрээ үзүүлсэн. Гурван автобусыг манайх хүлээж аваагүй. Миний хальт сонссоноор төрийн байгууллагуудад Засгийн газрын зүгээс олгосон гэж сонсож байсан,  Драмын театр ч билүү тийм байгууллагуудад. Манайх 43 автобусыг дөрвөлсөн гэрээ байгуулж, ЗТХЯ, Сангийн яам, Чингис хаан банк оролцсон . Чингис хаан банкин дээр нэг ч автобус гараагүй. Манайхаар дамжуулсан 40 автобус ашиглагдахгүй удаж, хадгалах газар нь төвөгтэй болсон үед манайх дамжуулан түрээслэгчээр оролцоод 40 автобусыг түрээслэгч нарт хуулийн дагуу түрээсэлсэн байгаа" гэв. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна