“Ди Би Эм лизинг” ХХК-аас 33 хуулийн этгээдэд 115 тэрбум төгрөгийн санхүүгийн түрээсийн санхүүжилт олгожээ

С.Бадарч
2023/02/06

Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн 33 хуулийн этгээдэд 115 тэрбум төгрөгийн санхүүгийн түрээсийн санхүүжилт олгосон талаар Хөгжлийн банкны нээлттэй сонсгол дээр яригдаж байнн. 

 Засгийн газрын 155 дугаар тогтоолоор тус компанийг татан буулгасан байна. Татан буулгахтай холбоотой нийт 477 сая төгрөгийн зардал гарчээ. Улмаар Засгийн газрын 252 дугаар тогтоолоор үйл ажиллагааг нь сэргээсэн байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт санхүүгийн түрээсийн үлдэгдэл нь 84.8 тэрбум төгрөг, үнэ цэнийн бууралт нь 9.5 тэрбум төгрөг болжээ.

Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөлд 10.5 тэрбум төгрөг, Газар тариалан, техникийн шинэчлэл хийх төсөлд 48.5 тэрбум төгрөг, Боловсруулах үйлдвэрийн төсөлд 6.8 тэрбум төгрөг, Нүүрс экспортын тээвэрлэлтийн төсөлд 9.5 тэрбум төгрөг, Эрчим хүчний тоног төхөөрөмжид 3.2 тэрбум төгрөг, Уул уурхай, нүүрсний экспортыг дэмжих тоног төхөөрөмжийн төсөлд 46.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. 

“Ди Би Эм лизинг” ХХК-ийн захирал Г.Пүрэвсүрэн өвчний улмаас тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр оролцох боломжгүй гэдгээ бичгээр мэдэгджээ.  

Хөгжлийн компанийн охин компани болох “Ди Би Эм лизинг"-ээс олгосон санхүүгийн түрээс,  түүний үр дүн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар шинжээчдийн дүгнэлтийг сонсгож, гэрчүүдээс асуулт асуун сонсгол үргэлжилж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна